Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Миний хотын гудамжууд" дүрслэх урлагийн уралдааны үндэсний ялагч тодорлоо

“Миний хотын гудамжууд” сэдэвт дүрслэх урлагийн уралдааныг “Хотын хэмнэл”, “Орон зайн тоолол”, “Пленэрын судалбар зураг” төрлөөр өнгөрсөн наймдугаар сарын дундуур зарлан Монгол орон даяар зохион байгуулсан билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Миний хотын гудамжууд" дүрслэх урлагийн уралдааны үндэсний ялагч тодорлоо
"Миний хотын гудамжууд" дүрслэх урлагийн уралдааны үндэсний ялагч тодорлоо. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот дахь “Русский дом”-оос “Монгол-Орос”найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран Оросын зураач А.М.Васнецовын мэндэлсний 165, Улаанбаатар дахь “Русский дом” (ОШУСТ) байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан “Миний хотын гудамжууд” сэдэвт дүрслэх урлагийн уралдааныг “Хотын хэмнэл”, “Орон зайн тоолол”, “Пленэрын судалбар зураг” төрлөөр өнгөрсөн наймдугаар сарын дундуур зарлан Монгол орон даяар зохион байгуулсан билээ.

Тэгвэл тус уралдаан Монгол Улсын нийслэл болон орон нутгаас сурагчид, өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн ангилалд 129 бүтээл хүлээн авчээ. Ийн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын элч Х.Дамдинсүрэн тэргүүтэй "Улаанбаатар" олон улсын дүрслэх урлагийн наадмын шүүх бүрэлдэхүүний гишүүд уралдааны бага болон дунд насны ангилалд ялагчийг тодруулжээ.

Тодруулбал, Бага насны ангилалд (7 - 10 нас) :

I байр - Монгени цогцолбор сургуулийн 5-ын Д ангийн сурагч Б.Баярцэцэг,

II байр - Монгени цогцолбор сургуулийн 3-ын Д ангийн сурагч Д.Амин-Эрдэнэ,

III байр - Монгени цогцолбор сургуулийн сурагч Б.Жаргалан

Дунд насны ангилал (11- 13 нас):

I байр - Хүмүүн дунд сургуулийн сурагч Э.Хонгорзул,

II байр - "Шинэ Монгол Харумафужи" сургуулийн сурагч Э.Энхцэлмэг,

III байр - "Шинэ Монгол Харумафужи" сургуулийн сурагч Э.Энхцэлмэг

Хуваалцах