Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Миний мэргэжил хамгийн гоё” цуврал лекц явуулж байна

Өнөөдөр ажилд орохоор ирж байгаа залуусын хувьд ямар мэргэжил эзэмшсэн бэ гэдгээс эхэлдэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Миний мэргэжил хамгийн гоё” цуврал лекц явуулж байна
"Миний мэргэжил хамгийн гоё” цуврал лекц явуулж байна. Зураг: МҮОНРТ

Нийгэмд хамгийн их эрэлттэй байгаа найман мэргэжлээр ахлах ангийн сурагчдад цуврал лекц явуулж байна. Өнөөдөр ажилд орохоор ирж байгаа залуусын хувьд ямар мэргэжил эзэмшсэн бэ гэдгээс эхэлдэг. Гэтэл тэдний ихэнх нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр төрлийн ажил хийхээр санал болгосон байдаг. Эндээс залуус мэргэжлээ тэр бүр оновчтой зөв сонгодоггүй болох нь харагддаг. Тиймээс ч мэргэжлээ сонгох гэж байгаа ахлах ангийн сурагчдад зориулан нийгэмд эрэлттэй байгаа найман мэргэжлээр “Миний мэргэжил хамгийн гоё” цуврал лекцийг явуулж байна гэж Залуучуудын Хөдөлмөрийн биржийн захирал н.Билгүүтэй хэллээ.

Тус лекцийг явуулахад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй оролцдог байна. Нэг удаагийн лекцэнд 100 -150 нь залуус хамрагддаг юм байна.

Хуваалцах