“Миний Монгол” гар зургийн уралдааны дүн гарлаа
Уралдаанд ирүүлсэн нийт 650 бүтээлийг багтаасан эмхэтгэлийг хэвлүүлж байгаа бөгөөд бүх оролцогчдод батламжийн хамт гардуулна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор зохион байгуулагдаж буй Р.Чойномын нэрэмжит “Миний Монгол” гар зургийн уралдааны дүн гарлаа.
"Миний Монгол" гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагаас "Монголын Хүүхдийн Урлан бүтээх төв"-д нээлтээ хийж, шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Уралдаанд ирүүлсэн нийт 650 бүтээлийг багтаасан эмхэтгэлийг хэвлүүлж байгаа бөгөөд бүх оролцогчдод батламжийн хамт гардуулна.
Үзэсгэлэн, арга хэмжээнд хүрэлцэн ирэх боломжгүй болон орон нутгаас оролцсон хүүхдүүд ном, батламжаа Р.Чойномын “ӨД” сангаас хүлээн авах боломжтой.





















