“Миний мөрөөдлийн цагдаа” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулав
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд “Сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэх бүлгэм”, дунд ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” зохион бичлэг, бага ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд “Сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэх бүлгэм”, дунд ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” зохион бичлэг, бага ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулжээ.
Түүнчлэн оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулахаар энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 80 оюутан, тус хэлтсийн алба хаагчдын хамтаар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 11:00-14:00 цаг, 16:00-19:00 цагийн хооронд хоёр ээлжээр явган эргүүлд ажиллуулсан байна.


















