Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Минимал дээл" шоу боллоо

Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааны үеэр гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "Минимал дээл" шоу боллоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Минимал дээл" шоу боллоо
"Минимал дээл" шоу боллоо. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааны үеэр гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "Минимал дээл" шоу боллоо.

Энэхүү арга хэмжээгээр гал морин жилийн Сар шинийн баярын гол трэнд болох минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын шилдэг үйлдвэрлэгчид танилцуулж байна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа "Гал морин жилийн босгон дээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, өв соёлоо сурталчлах зорилготой зохион байгуулагдаж буй "Амар байна уу-2026" үзэсгэлэн худалдаа амжилт бүтээлээр дүүрэн үргэлжилж байна. Өнөөдөр бид гал морин жилийн өнгө төрх болсон "Минимал дээл" загварын шоуг толилуулж байна. 2026 оны загварын чиг хандлага бол энгийн атлаа иж бүрэн байх юм. Зөвхөн дээл бус түүнийг дагалдах бүс, малгай, гутал, гоёл зүүсгэлийг хэрхэн орчин үеийн хэв маягт оруулж, өдөр тутамдаа бахархалтайгаар өмсөж болохыг манай дизайнерууд өнөөдрийн тайзнаа харуулж байна. Энд танилцуулж буй бүх гоёл үзэсгэлэнгийн талбайд үйлдвэрлэгчийн үнээрээ борлуулагдаж байгааг дуулгахад таатай байна" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна.

Хуваалцах