Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Минж агнавал 90 сая төгрөгийн торгуультай

Манай улсад 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Минж агнавал 90 сая төгрөгийн торгуультай
Минж агнавал 90 сая төгрөгийн торгуультай. Зураг: МҮОНРТ

Нэн ховор амьтдын тоонд ордог минж агнавал 90 сая төгрөгийн торгуультай. Манай улсад 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон байна. Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцөлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зорилгоор Туул, Тэрэлж голын ай савд минж нутагшуулсан юм. Өнөөдрийн байдлаар минжний тоо толгой 70 гаруйд хүрээд байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Жавхлан ярилаа.

Минж нутагшуулснаар байгалийн аргаар голын урсац нэмэгдэх, сэргэх ач холбогдолтой юм.

Хуваалцах