Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Минжтэй танилцах өдөрлөг зохион байгуулав

“Минж үржүүлэх, нутагшуулах төв” нь минжийг үржүүлж байгальд суллан тавихаас гадна иргэд олон нийтэд зориулсан экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Минжтэй танилцах өдөрлөг зохион байгуулав
Минжтэй танилцах өдөрлөг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан минжтэй танилцах өдөрлөг зохион байгуулав.

Тус газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв” нь минжийг үржүүлж байгальд суллан тавихаас гадна иргэд олон нийтэд зориулсан экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулж байна.

2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Мэдлэгтэй алхагч залуусын нэгдэл” ТББ-тай хамтран их дээд сургуулийн оюутан залууст минжний амьдралын онцлог, байгальд гүйцэтгэх үүрэг, Туул голд суллан тавьсан минжний нутагшилтын үр дүн болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх биологийн олон янз байдал, суурьшлын бүсэд орж ирсэн амьтдыг авран хамгаалах арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулав.

Хүрэлцэн ирсэн оюутан залуус Туул голд суллан тавьсан минжний нутагшилт, байгальд гүйцэтгэх үүрэг, суурьшлын бүсэд орж ирсэн амьтдыг авран хамгаалах арга хэмжээний талаар илүүтэй сонирхож, сонирхолтой асуулт, шийдэл бүхий саналуудыг дэвшүүлэн халуун яриа өрнүүлж харилцан ярилцлаа. Мөн Туул голын татмын ойгоор хаврын шувуу ажиглах богино маршрутын аяллыг зохион байгууллаа.

Минжний ороо нийллэг, хээл тээх, төллөх үеэс бусад хугацаанд манай төв нээлттэй байх болно гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах