Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Минскийн хууль сахиулагчид 194 жагсагчийг саатуулан хорьжээ

Беларусийн хууль сахиулах байгууллагынхан өчигдөр Минск хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцогчдоос 194-ийг нь баривчилсан байна. Хүний эрхийн байгууллагынхны мэдээлж байгаагаар баривчлагдсан хүмүүсийн дотор сөрөг хүчнийхний эмхлэн байгуулсан зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Андрей Егоров, оло

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Минскийн хууль сахиулагчид 194 жагсагчийг саатуулан хорьжээ
Минскийн хууль сахиулагчид 194 жагсагчийг саатуулан хорьжээ. Зураг: МҮОНРТ

Беларусийн хууль сахиулах байгууллагынхан өчигдөр Минск хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцогчдоос 194-ийг нь баривчилсан байна. Хүний эрхийн байгууллагынхны мэдээлж байгаагаар баривчлагдсан хүмүүсийн дотор сөрөг хүчнийхний эмхлэн байгуулсан зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Андрей Егоров, олон нийтийн экологийн нэгдэл Экодомын удирдагч ИринаСухий нар байгаа юм байна.

Өчигдөр Минск төдийгүй Беларусийн бусад томоохон хотуудад ч эсэргүүцлийн жагсаал болсон. Брест хотод болсон жагсаалын үеэр мөн л 30 гаруй хүнийг баривчилж хорьсон мэдээтэй байна. ГродноМогилев, Витебск, Баранович хотуудад ч баривчилгаа явуулжээ. Беларусийн дотоод хэгийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга ОльгаЧемоданова 100 гаруй хүнийг хорьж саатуулсан тухай мэдээлсэн байна. Беларусийн хотуудад болсон эв нэгдлийн марш нэртэй эсэргүүцлийн жагсаалд нийт 100 гаруй мянган хүн оролцсон тухай сөрөг хүчнийхэн мэдэгдсэн юм.

Хуваалцах