Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Минскт ОХУ-ын 32 иргэнийг баривчлан саатууллаа

Өнгөрсөн лхагва гарагийн орой Минскийн ойролцоо Беларусийн тусгай албадынхан ОХУ-ын 32 иргэнийг баривчилж саатуулсан байна. Беларусийн тусгайгийнхан тэднийг хувийн цэрэг дайны зорилготой

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Минскт ОХУ-ын 32 иргэнийг баривчлан саатууллаа
Минскт ОХУ-ын 32 иргэнийг баривчлан саатууллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн лхагва гарагийн орой Минскийн ойролцоо Беларусийн тусгай албадынхан ОХУ-ын 32 иргэнийг баривчилж саатуулсан байна. Беларусийн тусгайгийнхан тэднийг хувийн цэрэг дайны зорилготой Вагнер компанийн хөлсний дайчид гэж баталж байна. Мөн 14-ийг нь Украины зүүн нутагт дайтаж явсан гэж үзэж байгаа аж.

Мөн өдөр Беларусийн өмнөд нутагт тэдний нэг болох Оросын нэг иргэнийг баривчилсан байна. Беларусийн аюулгүйн зөвлөлийн төрийн нарийн бичгийн дарга Андрей Равков Минскт саатуулсан Оросын иргэдийг террорист халдлага үйлдэхээр завдсан хэмээн сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгээд байгааг мэдээлсэн юм. Минск дэх ОХУ-ын Элчин сайдын яам Беларусийн гадаад хэргийн яамнаас Оросын иргэдийг баривчилсан тухай албан бичгийг хүлээн авчээ.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Элчин сайд Беларусийн гадаад хэргийн яаманд уулзалт хийхээр товлосон байна.

Хуваалцах