Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мирра Андреева “Ролан Гаррос”-т түрүүллээ

Францын Парис хотноо болсон “Их дуулга”-ын дөрвөн тэмцээний нэг Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мирра Андреева “Ролан Гаррос”-т түрүүллээ
Мирра Андреева “Ролан Гаррос”-т түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Парис хотноо болсон “Их дуулга”-ын дөрвөн тэмцээний нэг Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал өндөрлөлөө.

Аваргын төлөөх тоглолтод ОХУ-ын 19 настай теннисчин Мирра Андреева Польшийн Мая Хвалиньскаг 6:3, 6:2-оор хожиж, анхны “Их дуулга”-ын цомыг хүртсэн байна.

Ингэснээр Оросын теннисчин 12 жилийн дараа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Их дуулга”-ын аварга боллоо. Хамгийн сүүлд 2014 онд Мария Шарапова Францын нээлттэй тэмцээнд түрүүлж байв.

“Ролан Гаррос”-т түрүүлснээр Мирра Андреева чансааны 2000 оноо, 2.8 сая еврогийн шагнал хүртжээ. Мөн тэрбээр 4928 оноотой болж, дэлхийн чансааг тэргүүлэхээр болсон байна.

Хуваалцах