Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мишээл экспо”-д бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

8-р сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Мишээл Экспо –д оргинал бараа бүтээгдхүүний үзэсгэлэн, худалдаа нээгдэнэ. Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээний үеэр худалдаа үйлчилгээний 140 гаруй байгууллагууд оролцон брэнд бараа бүтээгдхүүнүүдийг хэрэглэгчдэд танилцуулна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мишээл экспо”-д бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно
“Мишээл экспо”-д бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

8-р сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Мишээл Экспо –д оргинал бараа бүтээгдхүүний үзэсгэлэн, худалдаа нээгдэнэ.
Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээний үеэр худалдаа үйлчилгээний 140 гаруй байгууллагууд оролцон брэнд бараа бүтээгдхүүнүүдийг хэрэглэгчдэд танилцуулна.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь импортын бараа бүтээгдхүүнүүдийн маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах зэрэг боломжуудыг оролцогч байгуулагууддаа олгох, хэрэглэгчдэд сурталчлан танилцуулах юм байна.

Үзэсгэлэн худалдаанд:

-Барилгын материал,

-Хүнсний бараа бүтээгдэхүүн,

-Эрүүл мэндийн нэмэлт тэжээл бүтээгдэхүүн,

-Гоо сайхны бараа бүтээгдэхүүний танилцуулга,

-Автомашин сэлбэгийн худалдаа,

-Цахилгаан болон электрон бараа,

-Гар утасны худалдаа,

-Гэр ахуйн хэрэглээний бараа материалын худалдаа,

-Бүх төрлийн бэлэн хувцасны худалдаа,

-Алт үнэт эдлэл,

- Гоёл чимэглэлийн худалдаа,

-Номын хямдарсан худалдаа нээлтээ хийнэ.

Түлхүүр үг:мишээл экспо
Хуваалцах