Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мишель Темерт авлига, хээл хахуулийн хэргээр ял тулгалаа

Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темерт тус улсын Ерөнхий прокурорын газар авлига, хээл хахууль авсан хэргээр ял тулгажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мишель Темерт авлига, хээл хахуулийн хэргээр ял тулгалаа
Мишель Темерт авлига, хээл хахуулийн хэргээр ял тулгалаа. Зураг: МҮОНРТ

Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темерт тус улсын Ерөнхий прокурорын газар авлига, хээл хахууль авсан хэргээр ял тулгажээ. Түүнийг томоохон махны үйлдвэрийн эзнээс авлига авсан гэж буруутгаж байсан ч Ерөнхийлөгч няцааж байсан юм.

Ерөнхийлөгчид тулгасан ялыг Дээд шүүхийн шүүгчид хүргэсэн бөгөөд одоо парламентын доод танхим руу шилжүүлэх эсэхийг шийдэх юм байна. Парламентын доод танхим руу хэргийг шилжүүлсэн тохиолдолд тэд санал хурааж, Ерөнхийлөгч Темерийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх эсэхийг шийдэх юм.

Мишель Темер гэм буруугүйгээ удаа дараалан мэдэгдсээр ирсэн. Түүнийг өнгөрсөн жил албан үүргээ хүлээн авснаас хойш олон хэрэгт буруутгаж байсан ч энэ удаагийнх албан ёсны ял тулгасан анхны тохиолдол болж буй юм байна. Өмнө нь махны үйлдвэрийн дарга Жосли Батистатай авлига, хээл хахуультай холбоотой асуудлаар зөвлөлдөж байгаа дуу хураагуурын бичлэг олонд дэлгэгдэж байсан.

Үүнээс улбаалан түүнд тулгах ял нэмэгдэж болзошгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ерөнхийлөгч Темер Бразилийн ард иргэдийн дунд нэр хүнд муу байгаа ч түүний барууны төвч нам улс орноо удирдсаар байгаа бол сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх талаар санал хураалт явуулахыг шаардаж байгаа юм.

Хуваалцах