Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мисс А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ

"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мисс А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ
Мисс А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ. Зураг: МҮОНРТ

Мисс, жүжигчин А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ.

Тэрбээр өдгөө Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчнээр суралцаж байгаа юм.

"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн.

Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”, "Хөх тавилан" зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг.

Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл "Марко Поло" кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын “Attrition” кинонд ч мөн тоглосон юм.

Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм.

Хуваалцах