Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна

Б.Баттогтох улсын нэгдүгээр сургуулийг төгсч, Шанхай хот руу их сургуульд явснаасаа хойш гадаадын олон орноор ажиллаж, амьдарч байна. Тэрбээр одоогоор Итали Улсад тогооч мэргэжлээр суралцаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна. Зураг: МҮОНРТ

Монголын мисс Б.Баттогтох дэлхийн топ гурван тэмцээний нэг “Miss Eart-2020” буюу “Эх дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй. Тэмцээний финалын шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 29-нд Филиппин Улсад болно.

Энэ дашрамд түүний талаарх мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

Б.Баттогтох улсын нэгдүгээр сургуулийг төгсч, Шанхай хот руу их сургуульд явснаасаа хойш гадаадын олон орноор ажиллаж, амьдарч байна. Тэрбээр одоогоор Итали Улсад тогооч мэргэжлээр суралцаж байна.

Англи, хятад, итали хэлтэй тэрбээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол руу хандсан төсөл хэрэгжүүлж, утааны асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа гэнэ.

Энэ удаагийн тэмцээнд гэр хорооллыг хийн сүлжээгээр холбох төслийг боловсруулан оролцож байна. Учир нь Шанхайд " Women in Renewables of the Year", Дубайд "Сэргээдэх эрчим хүчний холбооны Элч" зэрэг олон улсын хэмжээний шагнал урамшуулал гардсанаас гадна туршлага бий аж.

Түүнчлэн Филиппин Улсын Жэт-Ски уралдааны аварга болж, Тайландад Тай боксоор хичээллэж байсан гэнэ. Мөн Алпын нуруугаар Сновбоардоо төвөггүйхэн гулгадаг, Дубайд Скай-Дайв хийх зэрэг хоббитой юм байна.

Сонирхуулахад, “Miss Eart-2020” тэмцээнд өнгөрсөн жил Ц.Аззаяа оролцож, үндэсний ялагчаар тодорч байсан билээ.

Хуваалцах