Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Мисс Д.Уянгалянхуа "Алдарт эх"-ийн одонгийн найраа хийжээ

2002 оны Монголын сайхан бүсгүйн тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, мисс Д.Уянгалянхуа өнөөдөр"Алдарт эхийн хоёрдугаар одон"-г гардан авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мисс Д.Уянгалянхуа "Алдарт эх"-ийн одонгийн найраа хийжээ
Мисс Д.Уянгалянхуа "Алдарт эх"-ийн одонгийн найраа хийжээ. Зураг: МҮОНРТ

2002 оны Монголын сайхан бүсгүйн тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, мисс Д.Уянгалянхуа "Алдарт эхийн хоёрдугаар одон"-гоо гардан авч, өчигдөр одонгийн найраа хийсэн байна.

Монголын сайхан бүсгүйгээр зүй ёсоор тооцогддог мисс бүсгүй маань өдгөө 34 настай ч ийнхүү дөрвөн хүүхдийг төрүүлсэн өсгөсөн ачлалт ээж юм. Тэрбээр айлын ганц охин бөгөөд өврөөрөө дүүрэн хүүхэдтэй болж, өнөр өтгөн амьдрахыг хүсдэг гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тэрбээр "Макс" группийн үүсгэн байгуулагч Д.Ганбаатарын эхнэр гэдгийн уншигчид мэдэх биз ээ.

Хуваалцах