Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Миссис Россия Мира-2020” тэмцээнд Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ

Энэ жилийн тэмцээнд 46 эмэгтэй оролцосноос хамгийн залуу нь 22, хамгийн ахмад нь 51 настай байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Миссис Россия Мира-2020” тэмцээнд Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ
“Миссис Россия Мира-2020” тэмцээнд Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ сарын 15-д болсон “Миссис Россия Мира-2020” гоо бүсгүйн тэмцээнд Светлана Албегова “Тэргүүн дэд миссис” хэргэм хүртжээ.

Тэрбээр буриад гаралтай бөгөөд тэмцээнд оролцох бүсгүйчүүдэд гэрлэсэн байх, доод тал нь нэг хүүхэдтэй байх шалгуур тавьжээ.

Энэ жилийн тэмцээнд 46 эмэгтэй оролцосноос хамгийн залуу нь 22, хамгийн ахмад нь 51 настай байжээ.

Харин түрүүлсэн Североморскийн Мария Жабинская, Светлана Албегова нар ирэх арваннэгдүгээр сард Шри-Ланкад болох дэлхийн тэмцээнд оролцох аж.

Хуваалцах