“Митаг” хар шуурганы улмаас 44 мянган өрх цахилгаангүй болжээ
Өмнөд Солонгосын өмнөд хэсгийг лхагва гарагт дайрсан “Митаг” хар шуурга, түүний дараах хүчтэй аадар борооны улмаас зургаан хүн амиа алдаад байна.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын өмнөд хэсгийг лхагва гарагт дайрсан “Митаг” хар шуурга, түүний дараах хүчтэй аадар борооны улмаас зургаан хүн амиа алдаад байна. Мөн зургаан хүн ор сураггүй алга болсон тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээллээ.
Иргэд голдуу голын ус хальсан, хөрсний гулгаа үүссэний улмаас амиа алдсан байна. Үүнээс гадна 44 мянган өрх цахилгаангүй болжээ. Хар шуурганы улмаас 300 гаруй нислэгийг цуцалсан юм.
Зарим хэсэгт хүн амыг түр шилжүүлж, 300 гаруй сургуулийн хичээлийг түр зогсоожээ. Цаг уурчдын мэдээлснээр хар шуурга Өмнөд Солонгосын төв хэсэгт хүрэх үеэрээ эрчим нь багасах юм байна.


















