Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мицубиши үйлдвэрт дэлбэрэлт боллоо

Япон улсын Май мужийн Йоккаичи хотод байдаг Mitsubishi Materials үйлдвэрт дэлбэрэлт болсноос таван хүн амиа алджээ. Үдээс хойш болсон хүчтэй дэлбэрэлтэд 12 хүн гэмтсэн бөгөөд ажилчид силикон бүтээгдэхүүний үйлдвэрийн халаалтын ион солилцогчийг цэвэрлэн солих үед дэлбэрэлт болсон байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мицубиши үйлдвэрт дэлбэрэлт боллоо
Мицубиши үйлдвэрт дэлбэрэлт боллоо. Зураг: МҮОНРТ

Япон улсын Май мужийн Йоккаичи хотод байдаг Mitsubishi Materials үйлдвэрт дэлбэрэлт болсноос таван хүн амиа алджээ.

Үдээс хойш болсон хүчтэй дэлбэрэлтэд 12 хүн гэмтсэн бөгөөд ажилчид силикон бүтээгдхүүний үйлдвэрийн халаалтын ион солилцогчийг цэвэрлэн солих үед осол гарчээ.

Уг үйлдвэрт устөрөгч, хлор зэрэг дэлбэрэх аюултай бодис ашигладаг юм.

Дэлбэрэлт юунаас болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах