МХБ-ийн гүйцэтгэх захирал томилогдоогүй байна
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад төрийн өмчийн хорооны мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сайнжаргал хамгийн өндөр оноо авсныг өмнө нь мэдээлж байсан.
Мэдээллийн алба

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад төрийн өмчийн хорооны мэргэжилтнээр ажиллаж байсан О,Сайнжаргал хамгийн өндөр оноо авсныг өмнө нь мэдээлж байсан. Гэвч түүнийг сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаагүй гэж Авлигатай тэмцэх газар дүгнэсэн бол үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний эрх аваагүй гэж санхүүгийн зохицуулах хороо үзсэн байна.
Ийм эрхтэй мэргэжилтэн үнэт цаасны зах зээлд ажиллана гэж хуульд заасан байдаг байна. Тиймээс О.Сайнжаргалын ард жагссан Г.Тогтохбаатарт МХБ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох боломж нээгдэж байгааг эх сурвалж дуулгав. Г.Тогтохбаатар нь Монголбанкинд 15 жил ажиллахдаа гадаад төлбөр тооцоо, Банкны үйл ажиллагааны хэлтэс болон Бүртгэл тооцоо, Дотоод аудитын газрын захирал зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Сансрын нисгэгч М.Ганзоригийн хүү тэрээр 1995 онд МУИС-д банк санхүүгийн бакалавр, 2002 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан байна.
МХБ-ийн хувьцааг ТӨХ-ноос Сангийн яамны мэдэлд шилжүүлсэн учраас тус яам биржийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах аж. МХБ-ийн ТУЗ-ийг мэргэжлийн багаар бүрдүүлсний дараа нь гүйцэтгэх захирлыг томилохоор болжээ.


















