Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МХБХ Азийн хөл бөмбөгийн холбооны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзлыг хангалаа

Мөн хурлаар АХБХ-ны Техникийн захирал Энди Роксбург ирэх дөрөвдүгээр сараас эхлэх гэж буй Грассрүүтс хөл бөмбөгийн онлайн сургалтын хөтөлбөрийг танилцуулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХБХ Азийн хөл бөмбөгийн холбооны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзлыг хангалаа
МХБХ Азийн хөл бөмбөгийн холбооны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзлыг хангалаа. Зураг: МҮОНРТ

Азийн хөл бөмбөгийн холбооны Грассрүүтс буюу Нийтийн хөл бөмбөгийн зөвлөл энэ 9-нд онлайнаар 11 дэх хурлаа хийж, Монголын хөлбөмбөгийн холбооны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзол хангах хүсэлтийг хүлээн авч баталгаажууллаа.

Ийнхүү МХБХ нь АХБХ-ны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзлыг хангасан 34 дэх гишүүн холбоо болов.

Энэхүү болзлыг хангана гэдгээ МХБХ-ны Ерөнхийлөгч 2019 оны мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан нь ийнхүү биеллээ оллоо.

Мөн хурлаар АХБХ-ны Техникийн захирал Энди Роксбург ирэх дөрөвдүгээр сараас эхлэх гэж буй Грассрүүтс хөл бөмбөгийн онлайн сургалтын хөтөлбөрийг танилцуулав.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь сургуулийн хөл бөмбөг, хүүхдийн болон жижиг талбайн хөл бөмбөг гэсэн сэдвээр явагдана.

АХБХ-ны грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл, мөнгө, алт болзол тус бүр 20 шалгуур үзүүлэлтээр гишүүн холбоодын грассрүүтс хөл бөмбөгийн үйл ажиллагааг үнэлдэг.

Түүнчлэн хурлаар грассрүүтс хөл бөмбөгийн өнөөгийн байдал, дасгалжуулагчдын боловсрол, АХБХ-ны охид эмэгтэйчүүдийн өдөр, сургуулийн хөл бөмбөгийн хөтөлбөр, охидын оролцоо, Грассрүүтс хөл бөмбөгийн тусгай шагнал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.

Хуваалцах