МХБХ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана
Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эвариста Коуасси Комлантай “Грассрүүтс” сургуулийн хөлбөмбөгийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах талаар МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал болон “Грассрүүтс” хариуцсан мэргэжилтэн С.Ундрахбат нар уулзсан юм.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбоо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахаар болжээ.
Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эвариста Коуасси Комлантай “Грассрүүтс” сургуулийн хөлбөмбөгийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах талаар МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал болон “Грассрүүтс” хариуцсан мэргэжилтэн С.Ундрахбат нар уулзсан юм.
Тус уулзалтын хүрээнд тэмцээн уралдаан, дасгалжуулагчийн боловсрол, грассрүүтс хөлбөмбөгийн үйл ажиллагаануудын талаар санал солилцож, цаашид санамж бичиг байгуулан тодорхой ажилд хамтран ажиллахаар болов.


















