Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МХБХ-ны А болон В ангилалтай шүүгчдийн футзалын семинар боллоо

МХБХ-ны Футзалын улирал үргэлжилж буй энэ цаг үед А болон В ангилалтай шүүгчдийн нэгдсэн семинарыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХБХ-ны А болон В ангилалтай шүүгчдийн футзалын семинар боллоо
МХБХ-ны А болон В ангилалтай шүүгчдийн футзалын семинар боллоо. Зураг: МҮОНРТ

МХБХ-ны Футзалын улирал үргэлжилж буй энэ цаг үед А болон В ангилалтай шүүгчдийн нэгдсэн семинарыг зохион байгууллаа.

Гурав хоног үргэлжилсэн тус семинараар футзалын дүрмийн хүрээнд бичлэг үзэж, дүн шинжилгээ хийн, шалгалтуудыг авсан юм. Энэхүү шалгалтуудын дүн нийлж МХБХ-ны шүүгчдийн А, В ангилалтай шүүгчдийн түвшинг тогтоох шалгалт гэдгээрээ онцлогтой.

Түүнчлэн ирэх сарын 5-9-ний хооронд Төв аймаг дахь бэлтгэлийн баазад МХБХ-ны ангилалтай шүүгчдийн семинар болно. Хөлбөмбөгийн улирлын өмнөх анхны сургалт энэ болох бөгөөд 3 дугаар сард ангилалтай шүүгчдээс фитнесс тест авч, бие бялдрын бэлтгэлжилтийг шалгана.

Хуваалцах