МХБХ-ны А болон В ангилалтай шүүгчдийн футзалын семинар боллоо
Гурав хоног үргэлжилсэн тус семинараар футзалын дүрмийн хүрээнд бичлэг үзэж, дүн шинжилгээ хийн, шалгалтуудыг авсан юм. Энэхүү шалгалтуудын дүн нийлж МХБХ-ны шүүгчдийн А, В ангилалтай шүүгчдийн түвшинг тогтоох шалгалт гэдгээрээ онцлогтой.
Мэдээллийн алба

МХБХ-ны футзалын улирал үргэлжилж буй энэ цаг үед А болон В ангилалтай шүүгчдийн нэгдсэн семинарыг зохион байгууллаа.
Гурав хоног үргэлжилсэн тус семинараар футзалын дүрмийн хүрээнд бичлэг үзэж, дүн шинжилгээ хийн, шалгалтуудыг авсан юм. Энэхүү шалгалтуудын дүн нийлж МХБХ-ны шүүгчдийн А, В ангилалтай шүүгчдийн түвшинг тогтоох шалгалт гэдгээрээ онцлогтой.
Түүнчлэн ирэх хоёрдугаар сарын 5-9-ний хооронд Төв аймаг дахь бэлтгэлийн баазад МХБХ-ны ангилалтай шүүгчдийн семинар болно. Хөлбөмбөгийн улирлын өмнөх анхны сургалт бөгөөд 3-р сард ангилалтай шүүгчдээс фитнесс тест авч, бие бялдрын бэлтгэлжилтийг шалгана.


















