МХБХ-ны ангилалтай шүүгчдийн нэгдсэн семинар болов
Семинарт МХБХ-ны А, В, С ангилалтай нийт 40 шүүгч хамрагдан, ангилал бүрдээ тохирсон шалгалтуудыг өгч, хөлбөмбөгийн тоглолтын үеэр ихээхэн тохиолддог үйл явдлын талаар бичлэг үзэж, мэдлэг чадвараа хуваалцжээ.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн улирлын өмнөх МХБХ-ны ангилалтай шүүгчдийн нэгдсэн семинар Төв аймаг дахь бэлтгэлийн баазад болов.
Семинарт МХБХ-ны А, В, С ангилалтай нийт 40 шүүгч хамрагдан, ангилал бүрдээ тохирсон шалгалтуудыг өгч, хөлбөмбөгийн тоглолтын үеэр ихээхэн тохиолддог үйл явдлын талаар бичлэг үзэж, мэдлэг чадвараа хуваалцжээ.
Дээрх семинар дөрвөн өдөр үргэлжилсэн бол ирэх сард ОУХБХ-ны шүүгчийн сургалтад МХБХ-ны ангилалтай шүүгчид мөн хамрагдана.


















