МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт боллоо
МХБХ-ны техникийн хэлтсээс 2021 оны хоёр дахь “Д” сургалтад 12 оролцогчийг сонгосон бөгөөд уг сургалтын агуулга нь 6-8 насны хүүхдэд болон анхан шатны тамирчдад хөлбөмбөгийн бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулах талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн юм. Шалгалтын хариу 14 хо
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсээс энэ оны эхний “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг өнгөрсөн зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ны хооронд дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг болон МХБХ-ны сургагч багш Б.Ганбат нар удирдан явууллаа.
МХБХ-ны техникийн хэлтсээс 2021 оны хоёр дахь “Д” сургалтад 12 оролцогчийг сонгосон бөгөөд уг сургалтын агуулга нь 6-8 насны хүүхдэд болон анхан шатны тамирчдад хөлбөмбөгийн бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулах талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн юм. Шалгалтын хариу 14 хоногийн дотор гарах бөгөөд тэнцсэн сурагчид “Д” зэрэглэлийн хүчин төгөлдөр лицензтэй дасгалжуулагч болж, МХБХ-ноос зохион байгуулах тэмцээн, уралдаанд багаа удирдан орох эрхтэй болдог билээ.
Сургалтын нээлтийн үеэр МХБХ-ны техникийн захирал Б.Буман-Учрал оролцогчдод хандан МХБХ-ны урт хугацааны бодлого чиглэл, техникийн хэлтсийн үйл ажиллагааны шинэчлэлт, дасгалжуулагчийн боловсролын ач холбогдол болон ОУХБХ-ны сургагч багшийн сургалтад амжилттай суралцаад явж сургагч багш нарын талаар танилцуулж сургалтад нь амжилтыг хүссэн юм.


















