Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг томилжээ

Түүний өмнө нь тус холбооны генсекээр ажиллаж байсан Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрыг удирдахаар дэвшиж, хөлбөмбөгийн гал тогоогоо орхисон билээ. Д.Тэрбаатарын хувьд хөлбөмбөгт шинэ хүн биш. Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “Хасын Хүлгүүд” багийн дасгалжуулагч асан, шилдэг спорт

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг томилжээ
МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг томилжээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хурлаас холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг саяхан томилжээ.

Түүний өмнө нь тус холбооны генсекээр ажиллаж байсан Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрыг удирдахаар дэвшиж, хөлбөмбөгийн гал тогоогоо орхисон билээ. Д.Тэрбаатарын хувьд хөлбөмбөгт шинэ хүн биш. Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “Хасын Хүлгүүд” багийн дасгалжуулагч асан, шилдэг спортын мастеруудын нэг.

Тэрбээр хэсэг нөхдийн хамтаар “Дуулиан-2020” тэмцээнийг 2007 онд санаачилж Монголын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн болгож байсан үе бий. Улмаар 2010-2013 онд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Хуваалцах