МХБХ-ны шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
14 хоногийн хугацаатайгаар Монголын хөлбөмбөгийн холбооны тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ.
Мэдээллийн алба

Олон улсын хөлбөмбөгийн холбоонд бүртгэгдсэн хугацааны дагуу ТЗБЖ-ын 5 дугаар заалтын хүрээнд нийт 14 хоногийн хугацаатайгаар Монголын хөлбөмбөгийн холбооны тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ.
Тодруулбал, өнөөдрөөс ирэх долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийгдэх боломжтой болж байна.
Тоглогчдын статус шилжилт хөдөлгөөний журмын дагуу тоглогчдыг клубээс клубийн хооронд шилжүүлэхдээ “FIFA TMS” системд бүртгүүлэх бөгөөд, өөрийн клубтээ нэгтгэж буй тоглогчдыг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтэст мэдэгдэж баталгаажуулдаг.


















