Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МХЕГ АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана

Энэ өдрүүдэд АНУ-ын Хөдөө аж ахуй, амьтан, ургамал, эрүүл мэндийн хяналтын газрын Бээжин дэх Элчин сайдын яамны атташе, хатагтай Синти Дуер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХЕГ АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана
МХЕГ АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд АНУ-ын Хөдөө аж ахуй, амьтан, ургамал, эрүүл мэндийн хяналтын газрын Бээжин дэх Элчин сайдын яамны атташе, хатагтай Синти Дуер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Тодруулбал, 2014-2015 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, Санамж бичгийн төслийг хэлэлцэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байгаа юм.

Төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд харилцан санал солилцож нэг удаа уулзаад өнгөрөх бус, хэлэлцэн тохирсон асуудлуудаа бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүрэхийн төлөө тууштай ажиллахаар боллоо.

Мөн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг АНУ-д сургаж мэргэшүүлэх, зөвлөх багш урин сургалт зохион байгуулах талаар ч санал солилцсон байна. Айлчлалын хүрээнд талууд мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, хорио цээр, хүнсний аюулгүй байдал болон бусад асуудлыг хэлэлцэх юм. Үүнээс гадна АНУ-ын "APHIS FSIS" байгууллагатай хамтран ажиллах Санамж бичгийн төслийг тохирон гарын үсэг зурахад бэлэн болгох ажээ.

Хуваалцах