Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МХЕГ Солонгостой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг/КОША/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны Төвийн захирал И Ин Соб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХЕГ Солонгостой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
МХЕГ Солонгостой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг/КОША/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны Төвийн захирал И Ин Соб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр байгууллагын хамтын ажиллагаа болон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулах 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төсөл дээр харилцан санал солилцсон юм.

Цаашид БНСУ-д туршлага судлах, сургалтад хамрагдаж байгаа болон эрдэм шинжилгээний хүрээлэнд судалгааны ажил хийх улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэх, БНСУ-ын ХАБЭА-н талаарх сурталчилгаа, шторкийг монгол хэлээр хөрвүүлж өгөх, зурагт хуудас, наалт хэвлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Монгол Улсад зохион байгуулагдах сургалтад КОША-аас сургагч багш оролцуулах зэрэг уламжлал болон тогтсон хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Хуваалцах