Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МХЕГ үзүүлэх сургалт зохион байгууллаа

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Тайгам Алтай” компанитай хамтран “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХЕГ үзүүлэх сургалт зохион байгууллаа
МХЕГ үзүүлэх сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж БЗД-ийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Тайгам Алтай” компанитай хамтран “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Засаг даргын орлогч Т.Батцогт, НМХГ-ын СХНХэлтсийн дарга Т.Энхтүвшин, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат нарын албаны хүмүүс болон барилгын компаниудын 50 гаруй төлөөлөл оролцлоо. Үзүүлэх сургалтыг “Тайгам Алтай” компанийн баригдаж буй барилга дээр зохион байгуулсан бөгөөд сургалтад оролцогчид барилгын ажлын явц, тоног төхөөрөмжтэй танилцсан юм. Түүнчлэн үзүүлэх сургалтын үеэр барилгын чанар, стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрхэн сахих талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, барилгын салбарт ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахад хууль эрх зүйн орчны нөхцөл байдлын талаар хичээл заалаа.

Түлхүүр үг:МХЕГ
Хуваалцах