МХЕГ-ын дарга алслагдсан дүүргүүдэд ажиллалаа
Налайх дүүрэг уурхайн үйл ажиллагаа явуулдгаас гадна бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа. Гэтэл уул уурхайн болон барилгын байцаагч байхгүй байгаа нь энэ чиглэлийн хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд учир дутагдалтай байгааг шийдвэрлэж өгнө гэж хэллээ.
Мэдээллийн алба

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Налайх, Багануур дүүрэгт ажиллалаа. Налайх Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, улсын байцаагч нар өөрт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав. Өнгөрсөн онд төлөвлөгдсөнөөс илүү төлөвлөгдөөгүй шалгалтууд их хийгдсэн. Нийт хяналт шалгалтын 70 гаруй хувийг төлөвлөгдөөгүй шалгалт эзэлсэн дүнтэй байна. Энэ нь иргэд Мэргэжлийн хяналтын байгууллагад итгэл үзүүлж байгаагийн нэг илрэл гэж онцлолоо.
Налайх дүүрэг уурхайн үйл ажиллагаа явуулдгаас гадна бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа. Гэтэл уул уурхайн болон барилгын байцаагч байхгүй байгаа нь энэ чиглэлийн хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд учир дутагдалтай байгааг шийдвэрлэж өгнө гэж хэллээ.
Харин Багануур дүүргийн МХХ өөрийн байргүй, эмнэлгийн байранд өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулпаг. Элдэв төрлийн халдварт өвчин гарлаа гэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага хөл хорионд орох магадлал өндөр байгааг уламжлав.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь хуучин арга барилаасаа татгалзаж, зөвлөн тусладаг, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг үйлчилгээний арга хэлбэрт шилжиж байгаа. Шинэ бүтцээр дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсүүдийг аймгийн статустай болгохоор урьдчилан харж байна. Учир нь хүн амын төвлөрөл, механик өсөлт их болсон гэдгийг МХЕГ-ын удирдлага онцлов. Тэрээр дүүргийн удирдлагуудад хандаж ажилтан албан хаагчдаа мэдэрч чаддаг байх, хэн нь өвдөж, хэний ар гэрт асуудал гарч буйг мэдэрч ажиллах, хяналт шалгалтад тулгамдаж байгаа бэрхшээлийг урьдчилан харж асуудлаа шийдвэрлүүлж чаддаг байх, нөгөө талаар дүүргийн удирдлагуудтайгаа ойр ажиллах зэрэг чиглэл өгөв.


















