МХЕГ-ын тусгай дугаар угтвар дугаартай боллоо
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудыг угтвар дугаарт шилжүүлж байгаа. Энэ хүрээнд МХЕГ-ын 1286 дугаарын утас 1-800 угтвар дугаартай боллоо. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 1-800-1286 дугаараар санал хүсэ
Мэдээллийн алба

Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудыг угтвар дугаарт шилжүүлж байгаа. Энэ хүрээнд МХЕГ-ын 1286 дугаарын утас 1-800 угтвар дугаартай боллоо. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 1-800-1286 дугаараар санал хүсэлт, өргөдөл гомдол өгч, мэдээлэл авах юм байна.
Өнгөрсөн онд МХЕГ-ын 1286 дугаарын утсанд 1065 иргэн 363 гомдол, 702 мэдээлэл, лавлагаа авахаар ханджээ. Ирүүлсэн гомдлын 359 нь шийдвэрлэгдэж, дөрвөн гомдол шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.


















