МХЕГ-ын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 499 иргэн хандан зөвлөгөө мэдээлэл авч, албан бичиг, өргөдөл гомдол хүсэлт өгчээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 499 иргэн хандан зөвлөгөө мэдээлэл авч, албан бичиг, өргөдөл гомдол хүсэлт өгчээ.
Энэ хугацаанд 19 иргэний өргөдөл гомдлын хүлээн авснаас хоёрыг нь шийдвэрлэж, 17 нь хяналтад байгаа бол хариутай албан бичгийн 51.5 хувийг шийдвэрлэжээ.
Нийт албан бичгийн 48.9 хувийг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар болон Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газарт ирүүлсэн байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


















