ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэв тэргүүн байр эзэллээ
ОУ-ын Хүний эрхийн өдрийг угтан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн комисс хамтарсан “Хүний эрхийн боловсрол” сэдэвт нийтлэлийн, нэвтрүүлгийн уралдаанд МҮОНТ-ын ММ агентлагын сэтгүүлч Б.Пүрэв тэргүүн байр эзэллээ. Тэрээр бүтэн жилийн турш хүний эрхийн чиглэлээр бэлтгэсэн мэдээ, сурвалжлагуудаа ба
Мэдээллийн алба

ОУ-ын Хүний эрхийн өдрийг угтан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн комисс хамтарсан “Хүний эрхийн боловсрол” сэдэвт нийтлэлийн, нэвтрүүлгийн уралдаанд МҮОНТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэв тэргүүн байр эзэллээ. Тэрээр бүтэн жилийн турш хүний эрхийн чиглэлээр бэлтгэсэн мэдээ, сурвалжлагуудаа багцлан манай улсад хүний эрхийн боловсрол сул, дээшлүүлэх шаардлагатай байгааг уралдааны шилдэг бүтээлд тусгажээ.

Хүний эрхийн боловсролыг төлөвшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлс НҮБ-ын тэргүүн зорилтын нэг учраас энэхүү уралдааныг дэмжин ажилласан байна. Дашрамд дурдахад, сэтгүүлч Б.Пүрэв нь өнгөрсөн жил тус уралдаанд дэд байр эзэлж байжээ.


















