Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ѳмнѳговь аймгийн сурын харваанд Б.Мянганбуу түрүүлжээ

Энэхүү наадамд улсын цолтой мэргэн харваачид ирж наадсөн бөгөөд жагсаалтыг дараах байдлаар танилцуулья.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ѳмнѳговь аймгийн сурын харваанд Б.Мянганбуу түрүүлжээ
Ѳмнѳговь аймгийн сурын харваанд Б.Мянганбуу түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 98, Ѳмнѳговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 88, Батмѳнх даян хааны мэндэлсний 555 жилийн ойн баяр наадмын үндэсний сур харвааны тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд Б.Мянганбуу түрүүлжээ.

Энэхүү наадамд улсын цолтой мэргэн харваачид ирж наадсөн бөгөөд жагсаалтыг дараах байдлаар танилцуулья.

1-р байр: Завхан аймгийн уугуул "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ний үндэсний сурын харвааны спортын мастер, аймгийн Мэргэн Б.Мянганбуу

2-р байр: Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул үндэсний сурын харвааны спортын мастер, аймгийн мэргэн Чулуунбат

3-р байр: Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул үндэсний сурын харвааны даяар дурсах мэргэн Ж.Баттөмөр

4-р байр: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул үндэсний сурын залуу харваач Ц.Бяцхансүх

5-р байр: Өмнөговь аймгийн Булган сумын уугуул "Говийн булган" ХХК -ний харваач үндэсний сурын харвааны спортын мастер Ц.Ариунболд нар шалгарч одтой сайхан наадлаа.

Хуваалцах