Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэг нэмэлт элсэлт авч байна

2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан "MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэг 2-5 насны таван бүлэгтээ нэмэлт элсэлт авч байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэг нэмэлт элсэлт авч байна
"MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэг нэмэлт элсэлт авч байна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн дэргэдэх "MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэг 2-5 настай хүүхдийг өөртөө итгэлтэй, бие даасан чадвартай болгохоос гадна Монгол ахуй, ёс заншлаа танин мэдүүлэх зорилгоор сургалтын арга зүйгээ боловсруулж, үндэсний тоглоом наадгай, ардын уламжлалт дуу бүжиг зааж сургадгаараа онцлог.

"MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэг 150 хүүхдийн сурч, хөгжих боломжийг хангасан бөгөөд МҮОНРТ-ийн уран бүтээлч, албан хаагчдын хүүхдүүдээс гадна хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг сургадаг.

Тэгвэл 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан "MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэг 2-5 насны таван бүлэгтээ нэмэлт элсэлт авч байна. Холбогдох утас: 88301905

Хуваалцах