“MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 12-ноос 31-нд явагдана
“MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн дэргэдэх “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ. Хүүхдийг өөртөө итгэлтэй, бие даасан чадвартай болгохоос гадна Монгол ахуй, ёс заншлыг танин мэдүүлэх зорилгоор сургалтын арга зүйгээ боловсруулдаг “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 12-ноос 31-ний өдрийг хүртэл явагдана.
МҮОНРТ-ийн уран бүтээлч, албан хаагчдын хүүхдүүдээс гадна хамрах сурган тойргийнхоо хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг бүрэн дүүрэн олгодог “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэх (хуулбар), хүүхдийн төрсний гэрчилгээ (хуулбар)-г авчирна.
Холбоо барих утас: 88890266, 91190266


















