Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

MNB.MN энэ 7 хоногт онцлов

12 сарын II дахь долоо хоногт улс орны амьдралд өрнөсөн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж гишүүдийн олонх “чөлөөлөхгүй” гэсэн байр сууринд нэгдэв. Ингээд Р.Амаржаргал гишүүн парламентдаа үлдэхээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
MNB.MN энэ 7 хоногт онцлов
MNB.MN энэ 7 хоногт онцлов. Зураг: МҮОНРТ

12 сарын II дахь долоо хоногт улс орны амьдралд өрнөсөн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж гишүүдийн олонх “чөлөөлөхгүй” гэсэн байр сууринд нэгдэв. Ингээд Р.Амаржаргал гишүүн парламентдаа үлдэхээр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөлтэй зангиагүй уулзалт хийлээ.

“Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго зорилтууд болон түүний хэрэгжилтийн талаар санал солилцож, нэгдсэн ойлголттой болох зорилго бүхий эл уулзалтад 300 гаруй төлөөлөгч оролцов. Ерөнхий сайд уламжлалт 30 минутаараа Ховд-Манхан чиглэлийн 85 км, Увс аймгийн Наранбулагаас Хяргас нуур хүртлэх 100 км зам ашиглалтад орсон.

“Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгээ “Шилэн тендер-2014” нэрийн дор зохион байгуулж, Монголын төр ирэх онд худалдан авах ажиллагаагаа ил тод явуулж, ирэх онд хэрэгжүүлэх төслүүдээ компани, аж ахуйн нэгжүүддээ нээлттэй зарлалаа. Замын цагдаа зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо больсон. Тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгч байгаа. Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй болсон нь том шинэчлэл.

Иргэдэд, замын цагдаа нар нарт хэрэгтэй төдийгүй хээл хахууль, хүнд суртлыг устгахын төлөө хийгдэж буй ажил юм. Олон нийтэд эергээр хүрч байгаа ийм мэдээллийг сөрөг болгох сонирхолтой хүмүүс харамсалтай нь байна. Тухайлбал, Монгол хүүхдүүддээ монгол хэлийг багаас нь сургаж, монгол зан заншлаа өвлүүлэх гэсэн залуусыг дэмжсэний төлөө намайг бас буруутгасан. Энэ мэт цуурхал тарааж байгаа хүмүүсийг шүүхэд өгнө. ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хамтарсан төмөр замын хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөн манай улсад болно.

Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Үүний дараагаар төмөр замын царигийн асуудлыг ярина зэрэг мэдээллийг өглөө. ЮНЕСКО-гийн “Олон улсын баримтат өв”-д “Есөн эрдэнийн Ганжуур” судар бүртгэгдсэн гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах ёслол болов.

БШУЯ-наас байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагад нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулав. Шинэ хуваарийн дагуу Улаанбаатар хотын сурагчид энэ сарын 21-ний өдрөөс эхлэн амарна. Харин хөдөөгийн сурагчдын амралтыг цагаан сар болон мөл төллөх үеэр гэртээ байхаар тооцоолжээ.

БНХАУ-ын Хайнань хотноо өсвөр үеийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж 22 орны тамирчид өрсөлдснөөс Монголын жүдочид 7 медалийн эзэн боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган Шинжлэх ухааны технологийн их сургууль, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н.Нацагням, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарт төрийн соёрхолт цол тэмдгээр шагнав.

Монгол улс “Google Translate”-д албан ёсоор нэгдэв. “Google Translate” нь цахим орчуулгын үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон сайтуудын нэг бөгөөд монгол хэл тус сайтад нэгдснээр англи, орос, япон зэрэг бусад орны хэлнээ бичигдсэн мэдээ, мэдээллийг монгол хэл рүүгээ онлайнаар хөрвүүлэн унших боломжтой болж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв байгуулах” тухай захирамж гаргалаа.

Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хэвийн найдвартай хангах зорилго бүхий мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэх “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв”-ийг байгууллагынхаа бүтэц орон тоонд тулгуурлан байгуулж, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийд даалгасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар эхлүүлсэн “Том төрөөс ухаалаг төр луу” сэдэвт үндэсний бодлогын бичиг баримтыг албажуулах Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь улс төрийн намуудын бүлэг, УИХ-ын гишүүд, Засгийн Газрын ХЭГ-ын албаны дарга нар “Ухаалаг төрийг дэмжих тунхаг” бичигт гарын үсэг зурав. Энэ 7 хоногт “Олон улсын Хүний эрхийн өдөр” тохиолоо.

1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь бүх үндэстэн, бүх хүмүүст зориулагдсан нийтлэг хэм хэмжээ мөн гэдэгт дэлхий дахины анхаарлыг хандуулахын тулд 12 сарын 10-ны өдрийг “Олон улсын Хүний эрхийн өдөр”-өөр зарлан тунхагласан түүхтэй. Хүний эрхийн байгууллагууд эл өдрийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг.

Харин манай улсыг Хүний эрхийн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байх цаг дор цэл залуухан хоёр ч монгол бүсгүй бусдад хорлогдон амиа алдсан мэдээ нийгмийг цочроов. Малайз улсад сурч ажиллаж байсан иргэн Э тус улсын олны хөлийн газар амиа хорлосон байдалтай олдсон байна.

Сүүлийн хэдэн сар гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогдож бусдын дарамтанд, амь насаа баталгаагүй байгаа талаар мэдэгдэж, ах ээж хоёр нь ч энэ дагуу цагдаагийн байгуулагад удаа дараа хандаж хүсэлт гомдол гаргаж байсан байна. Гэвч тусыг эс олжээ. Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл эх орноосоо тусламж хүсч байсан хөөрхий бүсгүйн үхэл Монголчуудад нэгийг бодуулсан болов уу. Эл харуусалтай үйл явдалтай зэрэгцэн 21 настай бүсгүй найз залуудаа зодуулан амиа алдсан хэрэг гарлаа.

Хуваалцах