MNB.MN сайт гурван нас хүрлээ
Цахим мэдээллийн эринд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн мэдээ, мэдээллийн цахим хуудсаа олон нийтийн хүртээл болгоод гурван жил болж байна.
Мэдээллийн алба

Цахим мэдээллийн эринд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн мэдээ, мэдээллийн цахим хуудсаа олон нийтийн хүртээл болгоод гурван жил болж байна.

MNB.MN сайтын давуу тал нь уншигч хэрэглэгч та бүхэнд цаг үеийн, шуурхай, улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад мэдээ, байгаль орчин, соёл урлаг, спорт, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг унших, сонсох, үзэх боломжийг олгодогт оршино.
Та бүхэн MNB.MN сайтаас МҮОНТ, “Монголын мэдээ” суваг, Монголын радио, Монголын радиогийн II суваг “Алтан сан” радио, III суваг болох P3 радио, “Voice of Mongolia” буюу Монголын дуу хоолой радио станцын шууд эфирийг үзэж, сонсох боломжтой.
Та бүхэн MNB.MN сайтаас телевизийн 2, радиогийн 4 сувгийн эфирийг 14 хоногийн хугацаанд нөхөж үзэж, сонсох боломжтой.
Мөн MNB.MN сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, тодруулга, сурвалжлага, ярилцлага, нийтлэлийг унших боломжтой юм.
Бид “Монголын мэдээ” сувгийн “Өглөөний мэдээ” болон 13 цагийн мэдээллийн хөтөлбөрт MNB.MN сайтын онцлох мэдээ мэдээллийг бэлтгэн үзүүлж байна. Мөн баасан гараг бүр P3 радиогийн “Цахим тойм” нэвтрүүлэгт орж, мэдээ мэдээллээ түгээн ажиллаж байна.
MNB.MN сайтын хамт олон бид сүүлийн нэг жилийн хугацаанд Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын жүдо бөхийн “Чингис хаан” гран при, Үндэсний их баяр наадам, Сонирхогчийн сүмогийн ДАШТ, АСЕМ, “Рио-2016” олимпийн наадам зэрэг томоохон арга хэмжээг шууд дамжуулан уншигч, үзэгч, сонсогч та бүхэндээ хүргэж ажиллалаа.
MNB.MN сайтын эрхэм уншигч, сонсогч, үзэгч танд баярлалаа.
Та бүхэн MNB.MN сайтын нээлтийн фото сурвалжлагыг ЭНДЭЭС үзнэ үү.
"Гранд Экспо-2015" үндэсний бизнес фестивалиас Хэвлэл мэдээллийн салбарын “Топ 5 сайт"-ын нэгээр шалгарсан.

“WEB AWARDS-2015” цахим салбарын оны тэргүүн наадмын “Шилдэг дебют сайт”-аар шалгарлаа.

MNB.mn сайтынхан “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аянд нэгдлээ. 2014 он































