MNB.mn сайтынхан “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аянд нэгдлээ
Монголын Үндэсний Олон нийтийн MNB.mn сайт нэг жилийнхээ ойн хүрээнд “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аянд нэгдлээ
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон нийтийн MNB.mn сайт нэг жилийнхээ ойн хүрээнд “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аянд нэгдлээ. Өдөрт тогтмол 80-100 хүн цусаа өгч байж эмнэлгүүдээс ирж буй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломж бүрддэг байна.
Тиймээс цус хандивлах аянд хүн бүрийн оролцоо чухал юм. Манай сайтын хамт олон өнөөдөр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд очиж цусаа бэлэглэлээ.
Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагч, сэтгүүлч, уран бүтээлчдийг энэхүү аянд нэгдэж, эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд гар бие оролцохыг уриалж байна.
.jpg)
Улаанбаатар хотод амьдардаг бол та Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн Цус цуглуулах хэсэгт ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагт очоорой.
Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр бүр 08.00-13.00 хооронд цус цуглуулдаг. Мөн Хархорин, Зүүнхараа, Замын-Үүд, Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг юм.
.jpg)


















