Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

MNB Росстой хамтран барилга байгууламж болон программ хангамжаа шинэчилж байна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь "Росс видео" продакшны технологийг ашиглан аналогоос тоон дамжуулалт руу шилжлээ. МҮОНРТ нь нэвтрүүлэг хөтөлбөрүүдийнхээ өнгө төрх, мэдрэгдэх байдлыг өөрчлөн үзэгч олондоо илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилготой байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
MNB Росстой хамтран барилга байгууламж болон программ хангамжаа шинэчилж байна
MNB Росстой хамтран барилга байгууламж болон программ хангамжаа шинэчилж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь Росс видео продакшны технологийг ашиглан аналогоос тоон дамжуулалт руу шилжлээ. МҮОНРТ нь нэвтрүүлэг хөтөлбөрүүдийнхээ өнгө төрх, мэдрэгдэх байдлыг өөрчлөн үзэгч олондоо илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилготой байна. МҮОНРТ-ийн тендерт Глобал Телеком компани шалгарсан ба Росс видео карбонит продакшн свичер, XPression тэмдэгтийн үүсгүүр болон графикийн систем, Inseption мэдээний албаны удирдах систем, MC1 мастер контрол систем, OpenGear терминалын төхөөрөмж болон NK серийн рутерийг нэвтрүүлж эхэлсэн юм.

МҮОНТ-ийн Техникийн хэлтсийн дарга С.Тэмүүжин “Бид 15 жилийн өмнө RVS 216A аналог продакшн свичер худалдаж авснаар Росс Видеотой танилцсан ба өнөөг хүртэл RVS 216 A нь сайн ажиллаж байгаа. МҮОНРТ-ийг тоон систем руу амжилттай хөрвүүлэхийн тулд шинэ техник хэрэгсэлд хөрөнгө оруулах шаардлагатай байсан. Орон нутгийн нийлүүлэгчдийн дунд тендер зарласны үр дүнд, шилжилтийг хялбар болгох шийдвэр болон Росс технологийн тодорхойлсны дагуу “Глобал Телеком” компани шалгарсан болно.

Xpression, NK серийн рутер, мэдээний албаны Inception буюу /facebook, twitter/ зэргийг суурьлуулж амжаагүй хэдий ч, MC1 нь МҮОНРТ-д шаардлагатай энгийн мастер контролийн свичер гэдэг нь мэдэгдсэн. Мөн орчин үеийн Carbonite нь уран бүтээлийн бүхий л шаардлагыг хангаж байгаа. Carbonite-ийн тусламжтайгаар илүү сайн бүтээл нэвтрүүлэг хийх, мөн нэвтрүүлэг төлөвлөлтөө илүү үр дүнтэй болгох боломжтой болсон. Анхны хөрөнгө оруулалт нь өндөр байсан хэдий ч, Chroma Keyer болон MultiViewer зэрэг урьдчилан суулгасан үйлдлүүд нь бидэнд мөнгө болон орон зай их хэмнэж өгч байгаа. Манай операторууд Carbonite-ийн хүчин чадалд сэтгэл хангалуун байгаа ба Россын үлдсэн бусад төхөөрөмжүүдийг суулгахыг тэсэн ядан хүлээж байгаа” гэж С.Тэмүүжин үргэлжлүүлэн хэллээ.

Росс Видео нь видео продакшн аппликейшнд ашигладаг олон төрлийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийн загварыг гаргаж үйлдвэрлэдэг. Россын бүтээсэн Acuity, Vision, Vision Octane, Vision Tritium, CrossOver, Carbonite видео продакшн свичер; openGear, RossGear , GearLite терминалын төхөөрөмж; BlackStorm видео сервер; OverDrive автомат продакшны хяналтын систем; DashBoard Facility Control, Monitoring; Inception медиа зохицуулалтын систем; XPression бодит цагийн хөдөлгөөнт дүрсний систем; NK серийн рутерийн систем болон Ross Robotics нь олон шагнал хүртсэн бүтээгдэхүүнүүд юм.

Росс Мобайл Продакшн нь дээд зэргийн мобайл, спорт продакшны үйлчилгээ үзүүлдэг, өртөг багатай интернет болон өргөн нэвтрүүлгийн контент үйлдвэрлэдэг компани юм. Өргөн нэвтрүүлгийн салбарт AR буюу илүү нарийвчилсан бодит байдал болон VS хийсвэр сет-студио шийдэл-“Ирээдүйн студио” зэргийг нэг нийлүүлэгчээр санал болгодог цорын ганц компани нь Росс Видео юм. Россын бүтээгдэхүүнийг дэлхийн 100 гаруй улс оронд суурьлуулсан ба тэргүүлэгч өргөн нэвтрүүлгийн байгууллагууд, продакшн компани, спортын стадион, Засгийн газрын агентлагууд болон мөргөл үйлддэг газарт өргөнөөр ашигладаг болно гэсэн мэдээлэл 2014 оны дөрөвдүгээр сарын 21-ний Канад улсын www.rossvideo.com цахим хуудаснаа нийтлэгджээ.

Хуваалцах