MNB унадаг дугуйн зогсоолтой боллоо
унадаг дугуйн спортоор хичээллэдэг залуусыг дэмжих үүднээс шагналынхаа мөнгөөр дугуйн зогсоол байгуулж, өнөөдөр байгууллага болон хамт олондоо хүлээлгэж өглөө
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жил, “MNB спорт” сувгийн нэг жилийн ойг тохиолдуулан МҮОНРТ-ээс хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд сагс болон гар бөмбөгийн хоёр төрөлт тэмцээнийг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан.
Тус тэмцээний гар бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд МҮОНРТ-ийн нэгдүгээр багийн тамирчид мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл тэдгээр тамирчид унадаг дугуйн спортоор хичээллэдэг залуусыг дэмжих үүднээс шагналынхаа мөнгөөр дугуйн зогсоол байгуулж, өнөөдөр байгууллага болон хамт олондоо хүлээлгэж өглөө.


















