"MNB World" сувагт сэтгүүлч сонгон шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн "MNB World" сувагт сэтгүүлч сонгон шалгаруулж ажилд авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн "MNB World" сувагт сэтгүүлч сонгон шалгаруулж ажилд авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Дээд боловсролтой, сэтгүүл зүй эсвэл хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
- Эфирийн зөв дүр төрхтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Найруулах, бичиж боловсруулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай, ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802
И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com


















