“Мо” дарга хүүдээ өмгөөлөгч олж өгчээ
Дашрамд өгүүлэхэд Б.Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү юм. Тиймээс Батж.Батбаяр хүүгээ чухам яг ямар асуудлаар хоригдоод байгааг сайн мэдэхгүй, “Сонгодо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тэрээр хүүгийнхээ ажилд тэр бүр оролцоод байдаггүй ч энэ удаад хүүдээ эцэг хүний хувьд са
Мэдээллийн алба

Сүүлийн үед АТГ-ынхан өдөр шөнөгүй эрчимтэй ажиллаж эхэллээ. Тэд энэ удаад Батлах хамгаалах яамыг анхааралдаа авчээ. Тиймээс уржигдар гэнэтийн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд БХЯ-нд өндөр албан тушаал эрхэлж байсан хэд хэдэн дарга нарыг хоморголон баривчилжээ. Саатуулагдсан дарга нарыг 72 цагийн хугацаатайгаар Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
Тэдний дунд цэрэг, Батлан хамгаалах яамтай огт холбоогүй барилга, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Хөх Монгол Тэнгэр” ХХК-ийн ерөнхий захирал Батбаярын Баттулга саатуулагджээ. Түүнийг 300 айлын орон сууцтай холбогдуулан шалгах шаардлага гараад байгаа гэнэ.
Дашрамд өгүүлэхэд Б.Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү юм. Батж.Батбаяр хүүгээ чухам яг ямар асуудлаар хоригдоод байгааг сайн мэдээгүй бөгөөд одоогоор “Сонгодо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрээр хүүгийнхээ ажилд тэр бүр оролцоод байдаггүй ч энэ удаад хүүдээ эцэг хүний хувьд санаа зовон “өмгөөлөгч” олж өгчээ. Б.Баттулгын хувьд бусад саатуулагдсан дарга нарын адил маргааш 72 цаг нь дуусч, гадуур шалгагдах юм байна.


















