Мобиком корпорацийг шалгуулна
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос “Мобиком” корпорацийн шалгуулах хүсэлтээ гаргасан байна.
Мэдээллийн алба

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос “Мобиком” корпорацийн шалгуулах хүсэлтээ гаргасан байна.
Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж гаргасан шалгуулах хүсэлтэд “тус компанийн ярианы үнэ тариф өндөр, дараа төлбөрт дугаар эзэмшигчдээс илүү мөнгө авдаг, зарим үйлчилгээ нь иргэдийг залилан мэхлэх хэрэгсэл болж байгаа” талаар дурджээ.


















