"Мобиком" -ын эндүүрэл иргэдийг бухимдуулж байна
Манай улсын аж үйлдвэрийн гол төв болох Эрдэнэт хотын иргэд сүүлийн үед ихээхэн бухимдалтай байгаа гэнэ. Учир нь үүрэн телефоны “Мобиком” корпораци Орхон аймгийн иргэдэд өөрсдийн үйлчилгээний талаар мэссэж мэдээ явуулахдаа “Эрдэнэт аймаг” хэмээн андуурчээ.
Мэдээллийн алба

Манай улсын аж үйлдвэрийн гол төв болох Эрдэнэт хотын иргэд сүүлийн үед ихээхэн бухимдалтай байна. Учир нь үүрэн телефоны “Мобиком” корпораци Орхон аймгийн иргэдэд өөрсдийн үйлчилгээний талаар мессэж мэдээ явуулахдаа “Эрдэнэт аймаг” хэмээжээ. Үүнд нь нутгийн иргэд бухимдаж аймгийнхаа ЗДТГ-т гомдол ирүүлжээ. Үүний дагуу “Мобиком” корпорацийн Орхон аймаг дахь салбарын захирал Р.Отгондаваад хандахад “Бид бичээгүй ээ. Төвөөс ийм захиа бичдэг юм” гэсэн хариултыг өгсөн байна. Бүхэл бүтэн аймгийн иргэдийг ийн бухимдуулсан нь монополь гэгддэг “Мобиком” корпораци улсынхаа 21 аймгийн тоог нэгээр нэмэх гэсэн өгөөмөр сэтгэл бололтой.



















