"Mock trail 2025" эхэллээ
Монгол Улсын хууль тогтоомжид аливаа хэрэг маргааныг мэтгэлцээний зарчмаар шийдвэрлэхээр заасан. Мэтгэлцээний цаана үнэн зөв илэрч гарч ирдэг. Үнэн зөвийн дэнсийг хуульчид тогтоодог. Иймд ирээдүйн хуульчдыг бэлдэхэд тэднийг
Мэдээллийн алба

Монгол Улсын хууль тогтоомжид аливаа хэрэг маргааныг мэтгэлцээний зарчмаар шийдвэрлэхээр заасан. Мэтгэлцээний цаана үнэн зөв илэрч гарч ирдэг. Үнэн зөвийн дэнсийг хуульчид тогтоодог. Иймд ирээдүйн хуульчдыг бэлдэхэд тэднийг идэвхжүүлэх, дэмжих нөлөөллийн ажлуудыг тасралтгүй давтамжтайгаар зохион байгуулах нь тэдний ур чадварыг нээн илрүүлэх, урамшуулах нь чухал юм.
Алтаргана хуулийн товчооноос зохион байгуулж буй "Mock trail 2025" эрүүгийн хэргийн мэтгэлцээний тэмцээнийг энэ жил Боловсролын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн анхан шатны шүүх мэтгэлцээний танхим зохион байгуулалтын олон чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.
Тэмцээнд Монгол Улсын Их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг их сургууль, Шихихутуг их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн нийт 15 баг оролцож байна. Тэмцээний даалгаврууд авлига, ашиг сонирхлын зөрчлийн бодит кейсүүд дээр тулгуурлана.
Тэмцээний ялагчид удахгүй тодорно.


















