Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

"Мод тарих үндэсний өдөр" ирэх сард болно

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын мод тарих арга хэмжээг 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мод тарих үндэсний өдөр" ирэх сард болно
"Мод тарих үндэсний өдөр" ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын мод тарих арга хэмжээг 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал зохион байгуулна.

Эдгээр өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгохыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

Хуваалцах