Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мод услах ажлын байр бий болгожээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайд 8000 гаруй мод ургаж байна. Моддыг Хот тохижилт үйлчилгээний төвөөс арчлан ургуулж буй аж.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мод услах ажлын байр бий болгожээ
Мод услах ажлын байр бий болгожээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайд 8000 гаруй мод ургаж байна. Моддыг Хот тохижилт үйлчилгээний төвөөс арчлан ургуулж буй аж.

Хот тохижилт үйлчилгээний төв нь усалгааны ганц машинтай ч модыг өдөр бүр тогтмол услаж байгаа гэнэ. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зургаан иргэнийг түр ажлын байраар ханган, модоо услуулж эхэлжээ.

Мөн “Хотын хөгжилд иргэдийн оролцоо” аян Мөрөн суманд гурван сарын хугацаатай хэрэгжиж байгаа. Аяны хүрээнд иргэд хашаандаа мод, зүлэг, цэцэг тарьж ногоон хот болгох уриалгыг хэрэгжүүлжээ.

Хуваалцах