Модел Д.Маралгуа Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйн жагсаалтад орлоо
Тус жагсаалтад энэ жил анх удаа Монголоос багтсан бөгөөд 92 дугаар байрт модел, инфлюенсер Дашнямын Маралгуа оржээ.
Мэдээллийн алба

Олон улсад алдартай “TC Candler” энтертайнмэнт сайт 31 дэх удаагаа Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүй болон залууг нэрлэжээ. Тус сайт дээрх жагсаалтыг жил бүр уламжлал болгон гаргадаг бөгөөд энэ удаад олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн найман тэрбум гаруй сэтгэгдэл, олон зуун сая хүнийг хандалтаар манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүй, залууг тодруулсан байна.
Тус жагсаалтад энэ жил анх удаа Монголоос багтсан бөгөөд 92 дугаар байрт модел, инфлюенсер Дашнямын Маралгуа оржээ. Мөн тус жагсаалтад дуучин, жүжигчин Селена Гомез, жүжигчин Наталья Портман, Галь Гадот, Марго Робби зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд бичигдсэн бөгөөд Израилийн загвар өмсөгч Яэль Шелбиа тэргүүлж, 2020 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорчээ.


















